Украины тусгай ажиллагаа Оросыг өдөөн хатгасан уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Украины тусгай ажиллагаа Оросыг өдөөн хатгасан уу?

Украины тусгай ажиллагаа Оросыг өдөөн хатгасан уу?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины үзлийг эсэргүүцэгч гэгддэг 41 настай Аркадий Бабченког өнгөрсөн пүрэв гаригт /2018.05.30/ Украин дахь гэрт нь хэд, хэдэн удаа буудан амийг нь хөнөөсөн гэж Украйны хэвлэл мэдээлэл шуугиан тарьсан. Олон улсын мэдээллийн агентлагууд хүртэл ямар ч нотлох баримтгүйгээр олон нийтэд түгээсэн юм.

Киевийн цагдаагийн газрын ахлах байцаагч Андрей Крышенкогын мэдэгдэлд Бабченког 40-45 нас орчмын, буурал сахалтай, саравчтай малгайтай этгээд санаатайгаар амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэр ч байтугай энэ хэрэгт Оросын Кремль буруутай хэмээн Украины эрх баригчид шүүмжилсэн билээ.  Харин өчигдөр /2018.05.31/Украйнд сэтгүүлч Аркадий Бабченкогын аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ үеэр Бабченко эв эрүүл, сав саруул гарч ирэн олныг алмайруулсан.

Украйны цагдаагийн газраас “цацсан” алагдсан тухай мэдээлэл худал байсан бөгөөд түүнийг хөнөөсөн “аллага” Украины аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа байжээ.

Грицак ‘Бид тусгай ажиллагаа явуулж Василий Бабченког алах оролдлогоос сэргийлж чадлаа’ гэж хэлжээ. Мөн энэ үйл ажиллагааг хоёр сарын өмнөөс сайтар зохион байгуулж ажилласан гэжээ.  Украины аюулгүй байдлын дарга Василий Грицакийн мэдээлснээр сэтгүүлчийн амь насанд санаатай халдаж,  Оросын тусгай алба Украины нэгэн иргэнд 30,000 ам.доллар  төлж, захиалсныг илрүүлсэн гэнэ.

Харин Оросын гадаад хэргийн яам хуурамч мэдээлэл цацсаныг буруутган, “ Оросын эсрэг өдөөн хатгалга”  хэмээн шүүмжилжээ.  Бабченкогийн хэлж байгаагаар оросууд сарын өмнөөс түүний амь насанд халдахыг заналхийлж байсан гэж тайлбарласан. Тиймээс Украины аюулгүй байдлын газартай хамтрахыг зөвшөөрсөн гэжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сэтгүүлч нь амиа алдсан талаарх мэдээллийн дараа  ‘Украинд удаа дараа цуст аллагууд гарлаа. Хэргийг дорвитой шийдвэрлэж байгаа юм алгa’ гэж мэдэгдсэн юм.  

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас түүнийг амьд байгаад баярлаж буйгаа илэрхийлээд зохиомол хэрэг үүсгэсэнд буруутгажээ. Өмнө нь энэ хэрэгт ОХУ-ын тал буруугүй гэдгээ мэдэгдэж сэтгүүлч эрийн үхлийн талаар харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Украйны тагнуулын дарга энэхүү мэдээ нь үнэн хэрэгтээ  Оросоос захиалгатай жинхэнэ аллагын оролдлогыг илчилж, нотлох зорилготой хийсэн тавилттай сөрөг ажиллагааг 3 сарын турш амжилттай зохион байгуулсан гэж мэдэгдээд байгаа. Оросын тусгай алба сэтгүүлчийн үхэлд хамаатай гэх нотолгоо одоогоор байхгүй байна. Гэхдээ хоёр жилийн өмнө ерөнхийлөгчийнхөө эсрэг байр суурь баримталж байсан гэгдэх сэтгүүлч Павел Шеремет Украинд орогнож байх үедээ бусдын гарт амиа алдаж байсан аж.

Харин энэ удаагийн зохиомол хэрэг нэг талаараа Украйны хууль хүчний байгуулага сайн ажилладаг гэдгийг харуулж байгаа ч нөгөө талаар хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндийг унагаж байгаа явдал хэмээн эх сурвалжууд шүүмжилсэн байна. Украинд гадны улс төрийн орогнол хүссэн амиа алдсан өөр нэгэн жишээ үүнээс харагдаж байна. Украины шүүх Павелын Шереметийн хэргийг ч шийдэж чадахгүй байгааг Оросууд шүүмжилсээр байгаа юм.

Аркади Бабченко гэж хэн бэ?. Тэрбээр 1990-ээд онд Оросын Чечений хоёр дайнд Оросын армид үйлчилж байсан дайны сэтгүүлчдийн нэг. Украин, Сири дэх Оросын засгийн газрын бодлогыг бүх л амьдралынхаа турш шүүмжилж ирсэн. Чечений  тухай хэд хэдэн ном гаргасан. Амь насанд нь удаа дараа заналхийлж байсан гэж тэр хэлж байсан. Тиймээс Украинд орогнохоор 2017 онд иржээ. 

Т.ЗАНДАНМЯДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж