Улаанбаатарт 32 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 32 градус дулаан байна

Улаанбаатарт 32 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж үдээс хойшдоо секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж