Сергей Лавров Хойд Солонгосын удирдагчтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Сергей Лавров Хойд Солонгосын удирдагчтай уулзлаа

Сергей Лавров Хойд Солонгосын удирдагчтай уулзлаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пеньянд хийсэн айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай өнөөдөр /2018.05.31/ уулзлаа. Энэ нь 2009 оноос хойш Хойд Солонгост хийж буй түүний анхны айлчлал юм байна. Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалын зорилго нь зургадугаар сард болох Трамп-Ким нарын дээд хэмжээний уулзалтын өмнө Пеньяны талд ОХУ-ын байр суурийг танилцуулах явдал байлаа.

Тэрээр Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ен Хо-той хийсэн уулзалтын дараа хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ “Хоёр Солонгос хоорондоо түүнчлэн Хойд Солонгос АНУ-тай холбоо тогтоосон явдлыг бид талархан хүлээн авч байна. Маш чухал боловч эмзэг байгаа уулзалтын товыг алдуулалгүй дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд талууд үүргээ бүрэн ухамсарлаж оролцох ёстой” гэжээ.

Мөн ОХУ Пеньян болон Сөүлтэй эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд тэрээр төмөр замын бүтээн байгуулалтыг онцолжээ. ОХУ нь Алс дорнодын хязгаар дах Владивосток хотын багахан хэсгээр Хойд Солонгостой хиллэдэг бөгөөд хоёр улс энэ хилийн бүст харьцангуй найрсаг харилцаатай байдаг юм.

С.Лавровын энэхүү айлчлал нь түүхэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд талууд идэвхтэй хүчин чармайлт гаргаж, дипломат яриа хэлэлцээ ид өрнөсөн үеэр тохиолоо.

 

Эх сурвалж: RFE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж