FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотод хэрэгжиж байна. FIBA хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд явагдах Ази-Африк тивийн ‘FIBA 3×3 U23 Nations League’ тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлнэ.
Уг тэмцээнд БНХАУ, Индонез, Шри-Ланк, Уганда, Монголын багууд өрсөлдөх бөгөөд нөгөөдөр өндөрлөнө. Манай улсаас U23, U18 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцохоор болжээ.