“Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

“Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглоно

“Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглоно

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг бяцхан үзэгчдэдээ тоглохоор болжээ. Жүжгийг 14:00, 16:00 цагуудаас хоёр удаа тоглох юм байна.

Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг 2017 оны хоёрдугаар сард драмын театрын тайзнаа тавьж байсан юм. Энэхүү бүтээл нь “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан билээ.

Хүүхдийн уран бүтээлийн урын сангийн шинэ бүтээл болсон Монгол ардын үлгэрийн баатруудтай хамт “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн адал явдалт ертөнцөд саатаарай.

Царцаа Намжилын дүрийг бүтээсэн жүжигчин Б.Золжаргал өнгөрөгч тавдугаар сард болсон “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг авсан билээ.

“ЦАРЦАА НАМЖИЛ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ: /2018.06.01/ 

  • Зохиолч: Я.Баяраа  Б.Хишигзаяа /СТА/
  • Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа, Ерөнхий зураач: Л.Цэрэндулам
  • Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал, Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат
  • Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА С.Ган-Очир,
  • Конструктор зураач: СТА Т.Түмэн-Өлзий,
  • Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан,
  • Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг,
  • Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Дүрүүдэд: 

  • Царцаа Намжил: Б.Золжаргал
  • Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/, Ц.Цэрэнболд /СТА/
  • Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн н.Очирбат
  • Хэрээ: Б.Одончимэг /СТА/
  • Тогоc: Ц.Аззаяа
  • Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
  • Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
  • Муур: Э.Тодгэрэл /СТА/
  • Тэмээ: Ц.Төгсбилэгт
  • Буга: Г.Алтангэрэл
  • Согоо: Г.Номуун
  • Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/
  • Ж.Пүрэвдорж /СТА/
  • Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
  • Түшмэл А.Чингүн, Г.Ганбат
  • Эмгэн шивэгчин Б.Золзаяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж