24 компанийн 2,512,487 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

24 компанийн 2,512,487 хувьцаа арилжжээ

24 компанийн 2,512,487 хувьцаа арилжжээ

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 2,512,487 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хөвсгөл Алтан Дуулга’ (ADU+15.00) болон ‘Алтайн Зам’ (AZH+14.99) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Стандарт Ноос’ (ALI-13.04) болон ‘Женко Тур Бюро’ (JTB-3.78%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20,024.71 нэгж болж 1.15 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,487,830,865,858 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж