Ерөнхий сайд "Эрдэнэт"-ийн асуудлаар уулзав

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд "Эрдэнэт"-ийн асуудлаар уулзав

Ерөнхий сайд "Эрдэнэт"-ийн асуудлаар уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘Эрдэнэт үйлдвэр’-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлаар холбогдох албаныхантай өнөөдөр /2018.05.31/ уулзав. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр’-ийн ТУЗ-ын дарга У.Бямбасүрэн, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар оролцжээ.

Энэ уулзалт болохын өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын 31-нд Засгийн газар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл сонссон. Ингээд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийх үүргийг холбогдох хүмүүст өгсөн билээ. Энэ асуудлаараа уулзаж, ярилцсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж