Зургадугаар сард  “Netflix”-ээр гарах кино болон цувралууд

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Зургадугаар сард  “Netflix”-ээр гарах кино болон цувралууд

Зургадугаар сард  “Netflix”-ээр гарах кино болон цувралууд

Энэ зун “Netflix” компани бидэнд цоо шинэ цувралуудыг санал болгож байна.  Зөвхөн Netflix-ээс үзэж болох цувралууд.

Hold the Dark (Кино)

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 1

Киноны үйл явдал Аляскад өрнөнө. Хэрвээ та 2014 онд гарч байсан ижил нэрт зохиолыг нь уншсан бол киног нь ч алгасалгүй үзэхийг санал болгоё. Тус киноны найруулагчаар Жереми Саулниер ажилласан байна. Түүний найруулсан Green Room, Blue Ruin, Murder Party, Putty Hill гэх мэт кинонуудыг бид мэднэ. Тэрээр нууцлаг төрлийн кино хийхдээ гаргууд сайн нэгэн. Харин киноны гол дүрд Жеффри Врайт, Жэймс Бэдж Дэйл, Жонатан Уайтселл нар тогложээ.

The Hollow (1-р бүлэг)

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 8

 “The Hollow”: Төөрсөн хэсэг найзууд гэртээ харих замдаа олон адал явдалтай учрах бөгөөд гайхалтай нууцлаг ертөнцөөр аялна.

Аlex Strangelove

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 8

Тус кино ижил хүйстэн өсвөр насны нэгэн хүүгийн амьдралыг харуулах болно.

Sense8 Сүүлийн бүлэг (Телевизийн цуврал)

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 8

Цуврал зургадугаар сарын 8-нд гарна. Лана Вачовскын зохиолиос сэдэвлэн бүтээсэн ‘Sense8’ цувралын эхний нэг, хоёрдугаар бүлгийг үзээд хүмүүс ам сайтай байсан. Хүмүүсийн хүлээлт их байсан учраас  “Netflix” компани тус киноны гуравдугаар бүлгийг гаргахаар болжээ. 

The Angel (Кино)

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 15

Netflix-тэй анх удаа Израилийн кино продакшнтай хамтарч хийсэн бүтээл. The Iceman киноны найруулагчаар ажилласан Ариел Вромен мөн ажилласан байна. Киноны гол үйл явдал Египетэд тагнуул хийж явсан Израиль эрийн тухай өгүүлэх болно. 

Voltron: Legendary Defenders ( 6-р бүлэг)

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 15

Dreamworks кино компанийн ээлжит нэгэн хүүхэлдэйн кино хэдийнээ эхний таван бүлэгээ гаргаж өөрсдийн гэсэн үзэгчтэй болсон.  Ирэх сард зургадугаар бүлэг гарна.

GLOW (2-р бүлэг)

Хэзээ гарах: 2018 оны зургадугаар сарын 23

Тус цувралын хоёрдугаар бүлгийг хүлээж байсан үзэгчдэд ашгүй нэг юм хоёрдугаар бүлэг гарч санааг нь амраах нь. Эхний бүлэгт охидын өрсөлдөөн бэлтгэлийн өрөөнд өрнөх бол дараагийн бүлэгт тэдний рингэн дээр хэрхэн тулалдахыг харах болно.

Бусад цувралууд:

  • “November 13” (зургадугаар сарын 1) – Уг цувралд 2015 онд Францад болсон халдлагын талаар өгүүлнэ.
  • “La Balada de Hugo Sánchez” (зургадугаар сарын 17) – Испанийн инээдмийн цуврал
  • “Graduates” (зургадугаар сарын 29) – Дэвид Спэйдийн тоглосон шинэ инээдмийн кино

T. Занданмядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж