Монголын чөлөөт бөхийн холбооноос мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 2-3-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг Дэлхийн бөхийн холбооны (UWW) чөлөөт бөхийн барилдааны дүрмээр явуулах юм байна.
Тамирчид 35-40, 41-45, 46-50, 51-55, 56-60 насны ангилалд өрсөлдөнө. Тэмцээний шүүгчийн болон техникийн зөвлөгөөн өнөөдөр болох аж.
Чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр Спортын төв ордонд 09:00-19:00 цагийн хооронд болж, шилдгүүдээ тодруулна.