П.Анужин  “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

П.Анужин  “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллана

П.Анужин  “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллана

Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг монголчууд” шоуг Монгол телевиз гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

‘Авьяаслаг монголчууд’ шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч  ‘Эгшиглэнт чимээ’ хамтлаг,  2016 оны буюу хоёрдох улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ шалгарсан. 

Тус шоуны хамгийн чухал дүрүүд бол яах аргагүй шүүгчид.  Тиймээс шоуны шүүгчид хэн байх бол гэсэн асуултын тэмдэг  үзэгчдийн дунд одоогоор хариултгүй байна. Ямартай ч шүүгчдийн нэгээр  “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин ажиллахаар болжээ.

“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт Улаанбаатар чуулгын тайзнаа ирэх зургаадугаар  сарын 12, 13, 14, 18, 19, 20, 21-ний өдөр болох аж.

“Got Talent” шоу нь дэлхийн 193 орны үзэгчдэд хүрч, 67 оронд амжилттай нэвтэрсэн, дэлхий даяар 490 сая үзэгчтэй, онлайнаар зургаан тэрбум хүн үзэж Гиннесийн рекордыг хадгалдаг шоу юм. 

Э.Жонон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж