Ким Ёнг Чол: Бид бие биетэйгээ дөнгөж танилцаж эхэлж байна.

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Ким Ёнг Чол: Бид бие биетэйгээ дөнгөж танилцаж эхэлж байна.

Ким Ёнг Чол: Бид бие биетэйгээ дөнгөж танилцаж эхэлж байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ойрын зөвлөх, “Хөдөлмөрийн нам”-ын төв хорооны дэд дарга  Ким Ёнг Чолыг хүлээн авч уулзлаа. 90 минут үргэлжилсэн уулзалтын гол сэдэв хоёр орны харилцааг шинэ түвшинд гарган Солонгосын хойгийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсооход чиглэгджээ.

Вашингтон, Пхеньян хоёрын хоорондох удаан хугацааны зөрчилдөөнийг багасгахын тулд хоёр улсын төлөөлөгчдийн эхний өдрийн уулзалтын үр дүнд ямар ч ахиц дэвшил гараагүй гэв. Уулзалтын дараа талууд оройн зоог барьсан байна. Сэтгүүлчид уулзалттай холбоотойгоор  Ким Ёнг Чолын сэтгэгдлийг асуухад тэрбээр “Бид бие биетэйгээ дөнгөж танилцаж эхэлж байна” гэжээ.

Хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалт ирэх сарын 12-ны өдөр  болохоос өмнө  ‘тэдний юу хийхийг хүсч байгаагаа тодорхой болгох хэрэгтэй байна’ гэж Пхеньян мэдэгдсэн юм. Вашингтон  Хойд Солонгосыг  цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрмөсөн дуусгавар болгохыг шаардаж байгаа боловч Хойд Солонгос үндэсний аюулгүй байдал чухал учир бүр мөсөн зогсоох бодолгүй гэж хариу мэдэгдсээр байгаа юм.

Помпео, Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын дэд дарга Ким Ёнг Чол нарын уулзалт маргааш дахин үргэлжилнэ.  Энэ уулзалт хоёр орны төлөөлөгчдийн анхны уулзалт болж байгаагаараа онцлог болж байна.

Т. Занданмядаг

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж