АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өршөөлийн хуульд шинэчлэл оруулах тухай реалити шоуны од Ким Кардашианы тавьсан хүсэлтийн дагуу түүнтэй уулзсан байна. Ким Кардашиан хар тамхины хэргээр бүх насаараа хорих ял эдэлж буй 63 настай эмэгтэйг өршөөлийн хуульд хамруулж, ялыг нь хөнгөрүүлэх сайн дурын олон арга хэмжээ зохион байгуулж шударга бус ял тогтоохын эсрэг байгаагаа илэрхийлж байсан.
Кимийн ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтанд Трампын улс төрийн зөвлөх Жарэд Кушнер хамт оролцсон байна. Мөн Жонсоны уулзалтад хамт байсан гэж эх сурвалжууд хэлж байна.
Алис Мэри Жонсон гэх эмэгтэй хар тамхи худалдагч, худалдан авагчийн хооронд мэдээ хүргэдэг гэх үндэслэлээр шүүх байгууллага түүнд бүх насаар нь хорих шийдвэр гаргаж, 1996 онд тэрбээр анх удаа хар тамхины хэргээ шоронд бүх насаараа суух ял авч байсан юм. Түүнээс хойш тэрээр 20 гаруй жил ял эдэлж байна.
Ким Кардашиан нийгмийн сүлжээнд Мэри Жонсоны хэргийн талаар олж мэдээд бүх насаар нь хорих нь шударга бус байсан гэж үзэн хувийн хуульч Шаун Холлиг хөлслөн энэ хэрэг дахин ажиллахыг санал болгосон юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ уулзалтын үр дүнд шоронгийн хуульд шинэчлэл оруулан, ялын бодлогыг эргэн харах шаардлагатай гэж мэдэгдээд байна. Мэри Жонсоны хувьд энэ нь өршөөлд хамрагдах сүүлийн боломж байж ч магадгүй юм.
Т.Занданмядаг
Эх сурвалж: BBC