Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өнгөрөгч ням гаригт Парист эхэлсэн билээ. Зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тус тэмцээний эмэгтэйчүүдийн хосын төрлийн тоглолтууд эхэллээ.
Цагаан хуудсаар оролцож байгаа эгч, дүүс АНУ-ын Серена Уильямс, Винус Уильямс нар өчигдөр /2018.05.31/ эхний тойрогт Японы Аояма, Като нарыг хожин хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тоглолтын эхний үеийг японы теннисчид 6:4-өөр өөрийн болгосон ч хоёр, гуравдугаар үед эгч, дүү Уильямсууд 6:4, 6:1-ээр хожсон байна.
Серена, Винус нарын дараагийн өрсөлдөгч өнөө шөнө тодорно. Тэд Францын нээлттэй тэмцээний хосын төрөлд 1999, 2000 онд түрүүлж байжээ.
Серена ганцаарчилсан төрлийн шилдэг 64-т үлдээд байгаа бол Винус эхний тойрогт ялагдсан.