Орос, Хятад зэвсэгт хүчний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Орос, Хятад зэвсэгт хүчний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Орос, Хятад зэвсэгт хүчний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

ОХУ-ын Зэвсэгт хүчний арми, Хятадын ардын чөлөөлөх армийн хамтарсан 20 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ өчигдөр /2018.05.30/ Бээжинд болж өнгөрлөө. Зөвлөлдөх уулзалтыг Оросын зэвсэгт хүчний ерөнхий жанжин штабын тэргүүн орлогч Сергей Рудской болон Хятадын Цэргийн төв комиссын газрын орлогч дарга, ерөнхий генерал Шао Юаньминг нар удирдан зохион байгуулжээ.

Талууд бүс нутгийн болон олон улсын халуун цэг дээрх асуудлаар санал солилцож, цаашид зэвсэгт хүчний салбарт нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ерөнхийлөгч Ши Жиньпин, ерөнхийлөгч Путин нарын хооронд зэвсэгт хүчний салбарт байгуулсан зөвшилцлийг тууштай хэрэгжүүлж, хоёр талын цэргийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар уриалга гаргажээ.

Кредит Свисс хөрөнгө оруулалтын банкнаас 2015 онд гаргасан тайлангаар Орос, Хятад хоёр улс нь зэвсэгт хүчний чадамжаар Америкийн дараа ордог бол зэвсэгт хүчний зарцуулалтаар Хятад улс АНУ-ын дараа хоёрт, ОХУ Саудын Арабын дараа дөрөвдүгээрт жагсдаг аж. АНУ-ын гол өрсөлдөгч болсон хоёр их гүрэн Вашингтоны зүгээс үзүүлэх цэрэг, зэвсгийн давуу байдал, эдийн засгийн хориг арга хэмжээтэй нүүр тулгараад байгаа. Гэсэн ч хоёр улс батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, энэ салбарт хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар санал нэгджээ.

Эх сурвалж: Washington Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж