FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотод хэрэгжиж байна. FIBA хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд явагдах Ази-Африк тивийн FIBA 3×3 U23 Nations League тэмцээн зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд төв талбайд болох юм. Уг тэмцээнд оролцох БНХАУ-ын U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Зургадугаар сарын 1-нд эхлэх FIBA 3×3 Nations League тэмцээнд БНХАУ, Индонез, Шри-Ланк, Уганда, Монголын багууд өрсөлдөнө. Манай улсаас U23, U18 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцохоор болжээ.