Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос биеийн тамир, спортын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Талбайн зүүн талбайд дугуй, 3х3 сагсан бөмбөг, софт теннис, хөлбөмбөг, шатар, үндэсний шагайн наадгай, ширээний теннисний тэмцээнийг хүүхэд, залуучуудын дунд хийхээр болсон байна. Энэхүү арга хэмжээ зургадугаар сарын 1-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд болох аж.
Ч.БОЛОР