Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” хэмээн зарлаж, улмаар тамхины эсрэг үйл ажиллагааг сурталчилж ирсэн байдаг. Дэлхийн нийт энэхүү өдрүүдийн улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдэлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалахад оршдог байна. ДЭМБ-ын мэдээгээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. Тамхины хор хөнөөлөөр дэлхийд жил бүр зурган сая орчим хүн нас барж байгаагаас 600 мянга гаруй нь өөрөө тамхичин биш боловч дам тамхидалтын нөлөөллөөс үүдэн тамхины нас бардаг гэжээ. Хэрэв дэлхий нийтээрээ тамхины эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд дээрх тоо найман саяд хүрч болзошгүй байгаа аж. Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн арван жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдсэн бөгөөд гурван хүн тутмын нэг нь энэ төрлийн өвчнөөр нас барж байгаа гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын өнгөрсөн жилийн судалгаанд дурджээ. Түүнчлэн 18-аас доош насандаа тамхи татаж эхэлсэн хүмүүсийн хувьд уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар сануулдаг. Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт ихээхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоосон байна.
Н. ГАНБАТ