Оросын сэтгүүлч алагдсан гэдэг худал мэдээлэл байжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Оросын сэтгүүлч алагдсан гэдэг худал мэдээлэл байжээ

Оросын сэтгүүлч алагдсан гэдэг худал мэдээлэл байжээ

Оросын засгийн газрын бодлогыг шүүмжлэгч, сэтгүүлч  Аркадий Бабченког  өчигдөр /2018.05.30/ Киев хот дахь гэрт нь үл таних этгээд хэд хэдэн удаа буудаж амийг  нь хөнөөсөн гэх мэдээлэл цацагдсан.  Тэгвэл 41 настай Бабченко эв эрүүл сав саруул өнөөдөр /2018.05.31/ хэвлэлийн бага хурал дээр ирж олныг алмайруулжээ.

“Би амьд, ажлаа хийж байна. Миний хувьд олон найзаа алдсан. Энэ мэдрэмж ямар байдгийг мэднэ. Та бүхний санааг зовоосондоо хүлцэл өчье. Үүнээс өөр арга байсангүй” гэжээ.  Удалгүй тэрээр хувийн фэйсбүүк хуудастаа: “Би 96 наслана. Путиний булшин дээр бүжиглэхийг минь хараарай” гэжээ.  Украйны цагдаагийн газраас  өчигдрийн мэдээллийг ‘Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангаж, амь насанд нь заналхийлсэн этгээдийг олох зорилготойгоор зохион байгуулсан’ гэж мэдэгдлээ.  Мөн энэ үйл ажиллагааг хоёр сарын өмнөөс сайтар зохион байгуулж ажилласан гэжээ.  Украйны аюулгүй байдлын дарга Васыль Грицакийн мэдээлснээр сэтгүүлчийг алуулахын тулд Оросын тусгай алба Украины нэгэн иргэнд 30,000 ам.доллар  төлж, захиалсныг илрүүлсэн гэнэ. Оросын гадаад хэргийн яам хуурамч мэдээлэл цацсныг буруутган, “ Оросын эсрэг өдөөн хатгалга”  хэмээн шүүмжилжээ.  Бабченкогийн хэлж байгаагаа оросууд сарын өмнөөс түүний амь насанд халдахыг заналхийлж байсан гэж тайлбарласан. Тиймээс Украйны аюулгүй байдлын газартай хамтрахыг зөвшөөрсөн гэжээ.

Т. Занданмядаг

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж