Хүүхэд бүрийн царайнд жаргал үргэлжид гэрэлтэг

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүрийн царайнд жаргал үргэлжид гэрэлтэг

Хүүхэд бүрийн царайнд жаргал үргэлжид гэрэлтэг

Хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа  буюу 1925 онд Щвейцарийн Женев хотод “Хүүхдийн Эрхийн тухай”  тунхаглалыг баталснаар хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болсон түүхтэй. Үүний дараагаар улс үндэстнүүд өөр өөрсдийн хүүхдийн эрхийг хамгаалсан  дотоодын тунхаглалууд болон эрхзүйн зохицуулалтыг баталж мөрдөж ирснээс олон улс нийтээр дагаж мөрддөг нь 1989 оны НҮБ-н Ерөнхий ассамблейгаас баталсан  “Хүүхдийн эрхийн тухай конвенц” юм.

Монгол улсын  хувьд  чөлөөт ардчилсан нийгмийг сонгон  1990 онд НҮБ-н “Хүүхдийн эрхийн конвенц”-д нэгдэн орсон 5 дахь улс болж,  олон улсад хүүхдийн эрхийг дээдэлдэг улс орон гэдгээ нотлон харуулсан алхам хийж байсан түүхтэй. 

Үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ой тохиож буй Арилжааны анхны КАПИТАЛ БАНК “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “ХҮҮХЭД БҮР НИЙГМИЙН АНХААРАЛ ХАЛАМЖААС ХАЯГДАХ, ОРХИГДОХ ЁСГҮЙ” сэдвийн дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХАТАН ДУУЛАЛ” ТББ-тай хамтран сайн үйлсийн аян хэрэгжүүллээ.

 “ХҮҮХЭД БҮРИЙН ЦАРАЙНД ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ГЭРЭЛТЭГ” уриатайгаар энэ сарын 23-25 ны өдрүүдэд Улаанбаатар хотын 9 дүүргийн алслагдсан хороодуудад амьдарч байгаа гэрээс гарах боломжгүй, амьдралын боломж тааруу, нэн хүнд хэлбэрийн  хөгжлийн бэрхшээлтэй 1-18 насны  28 хүүхдийг сонгож тэдний гэрээр очин аав ээж болон асран хамгаалагчтай нь уулзаж, тухайн хүүхдүүдэд ахуйн үйлчилгээ үзүүлэн Капитал банкны  нэрэмжит гарын бэлгийг гардуулан хэсэгхэн мөчийг тэдэнтэй хамт өнгөрүүлж сэтгэлийн дэм, урмын бэлэг өгсөндөө бид их баяртай байна. Мөн бид эдгээр хүүхдүүдээсээ сонгон Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн Б.Алтансүхийн 2 ихэр хүү болох энэ жил 18 нас хүрч байгаа Мөнхбат, Мөнх-Эрдэнэ нарт КАПИТАЛ БАНКНЫ  гарын бэлгийг гардуулан ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох үүднээс хамгийн өндөр хүү буюу жилийн 15,8%-н хүүтэй “УНАГАЛДАЙ ХАДГАЛАМЖ”-ийг гардуулан өгсөн юм.

Энэ дэлхийн бүх хүн ирээдүйгээ гэрэлтэй, аз жаргалтай  байгаасай гэж хүсдэг, харин хүүхэд бол бидний ирээдүй, ирээдүйдээ бид хэр их анхаарал хандуулна, түүнийг хэр их баярлуулна, хөгжүүлнэ тэр хэмжээгээр бидний ирээдүй гэрэлтэй, дэлхий ертөнц амар амгалан байх учиртай билээ.

Тиймээс ч энэ дэлхийд төрсөн хүүхэд бүр нийгмийн анхаарал халамж, эцэг эхийн хайр энэрлээс хаягдах ёсгүй бөгөөд ХҮҮХЭД НЭГ бүр аз жаргал, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байг. Хүүхэд багачууддаа “Капитал банк”-ны нийт хамт олны зүгээс удахгүй тохиох “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийн баярын мэнд хүргэе!

Дэлгэрэнгүй видеог энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж