Жагсагчдын шаардлагыг хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Жагсагчдын шаардлагыг хүлээж авлаа

Төрийн албан хаагчдын төлөөлөл, боловсрол, эрүүл мэнд, урлагийн салбарынхнын төлөөллийг оролцуулсан МҮЭХ-ноос зохион байгуулсан жагсаалын төлөөлөгчдийг Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзлаа. Цалингийн доод хэмжээг хоёр дахин нэм гэсэн МҮЭХ-ын шаардлагыг С.Батболд хүлээн авч шуурхай судлан энэ долоо хоногт багтаан хэлэлцээрийн ширээний ард суухаа хэллээ. Мөн МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон дарга Д.Арвин хүлээн авч уулзсан юм.
Жагсагчид шаардлагын хариуг нэн даруй өгөхийг шаардаж буй бөгөөд хэрэв үл ойшоосон үйлдэл гаргавал ажил хаяхад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж