Серена ээжүүдэд зориулсан комбинезонтой тоглов

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Серена ээжүүдэд зориулсан комбинезонтой тоглов

Серена ээжүүдэд зориулсан комбинезонтой тоглов

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн болох Францын нээлттэй тэмцээн Парис хотод үргэлжлэн явагдаж байна. Дэлхийн шилдэг теннисчдээс олны анхааралд байгаа нь АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс юм. Өнгөрсөн онд охинтой болсон тэрбээр дахин талбайдаа гарсан. Серена оны эхний “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээнд бэлтгэл бүрэн хангагдаагүй гэдэг үүднээс оролцоогүй юм. Тэгвэл 36 настай Серена энэ удаа Францын нээлттэй тэмцээнд оролцож байна.

Ганцаарчилсан төрөлд эхний учраагаа давсан Серена өмсгөлөөрөө онцгойрлоо. Тэрбээр улаан бүстэй хар комбинезон өмсөж  талбайд гарсан юм. Серена өөрийн өмсгөлөө хүүхэд төрүүлээд их спортод эргэн ирж байгаа ээжүүдэд зориулсан гэдгийг илэрхийллээ. Түүний хувцас төрсний дараах хүндрэлтэй тэмцэх тусгай төхөөрөмжтэй аж. Серенагийн хувцсыг дэлхийн хэвлэл мэдээлэл янз бүрээр бичиж, зарим “хар муур” хэмээн хочлоод авчээ.

Францын нээлттэй тэмцээний хүчтэй өрсөлдөгчийн нэг Серена Уильямс маргааш хоёр дахь тоглолтоо хийнэ. Тэрбэр эгч Винусын хамт хосын төрөлд мөн өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эхний хожлоо авчээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж