Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо!

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо!

Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо!

МАН-ынхан сонгуулийн дараа байгуулсан Мэргэжлийн Засгийн газраа огцруулж, Ардын засгийг байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсныхаа дараа “Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй” гэж мэдэгдэж байсан ч хэд,хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Хоёр оны зааг дээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар ажлаа өгсөн.

Үүний өмнөхөн  Ерөнхий сайдын хамгийн “сенсааци”-лаг томилгоо  Цагдаагийн ерөнхий газрын даргыг солих асуудал байв. У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод тун удалгүй хийсэн хамгийн эхний халаа сэлгээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр өртөж байсан юм. Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цагдаагийн даргыг цагийн дотор солино” гэх мэдэгдэл хийснээс таван минутын дараа түүнийг чөлөөлж, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон юм. Мөн Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг Д.Гэрэлээр сольсон билээ. Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилсон.

Ямар ч байсан төрийн албаны халаа сэлгээний тэтгэмжид 8,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс 2017 онд олгосон байдаг.

Ийнхүү өмнө нь намаасаа болж ажлаасаа нь халагддаг байсан бол өдгөө Ардын намынхан фракц, бүлгээр нь ялгаварлаж ажлаас нь халах болсон. Үүнийг батлах мэт өнөөдөр ч Ардын засгийн халаа сэлгээ хаа сайгүй үргэлжилж байна. Нэгийг нөгөөгөөр сольж, нөгөөд шинэ агентлаг ‘бэлэг’ болгож өгөх жишээний. Тухайлбал, ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн гүйцэтгэх захирал Ц.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ганхуягийг томилонгуутаа,  ‘Эрдэнэс Алт’ компани шинээр байгуулж, даргаар нь халсан захирлаа тавьсан Засгийн газрын тогтоол байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Мөн ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг тавьсан, цаашлаад Т.Түмэнцогтыг “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн нэг гишүүнээр томилно гэх “бор шувуу” ч нисэх болсон.  Засгийн газрын түвшинд нэг ийм халаа сэлгээ үргэлжилсэн бол яамд, агентлагт төрийн албан хаагчдыг 32-ын ба 33-ын албан бус бүлгээс нь хамаараад ажлаас нь халах халаа сэлгээ найгүй явагдаж байгааг улс төрийн хүрээнийхэн сэм ярилцаж эхэлжээ. Нэгэн цагт М.Энхболдын аядуу зөөлөнг амаа олохгүй магтаж суусан МАН-ынхан өнөөдөр У.Хүрэлсүхээ улдан долоож эхэлсэн нь халаа сэлгээ, албан тушаалтай холбоотой гэх.

Ямар ч байсан төрийн албаны  халаа сэлгээний тэтгэмжид  8,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс 2017 онд олгосон байдаг.  Нэг намын Засгийн газар өөр хоорондоо солигдсон байхад яагаад ийм их халаа сэлгээ хийв гэдэг шүүмжлэл ч өрнөх болсон. Гэвч, хоолондоо орсон хоёрдугаар ээлжийн араас гуравдугаар ээлжийнхэн ч гутлаа тослоод эхэлснийг улс төрийн хүрээнд ярьж байна. Хэрэвзээ Ардын засаг газар огцорвол ахиад л төрд халаа сэлгээ өрнөнө. Төрийн албаны зөвлөл гэх мануухайнуудад даргын тушаал ‘даам’ шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж