Хогийн пункерт гал гарснаас автомашин шатжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Хогийн пункерт гал гарснаас автомашин шатжээ

Хогийн пункерт гал гарснаас автомашин шатжээ

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хойно байрлах UBH оффиссын ард талын хогийн цэг шатаж, ойролцоо байсан приус 20 маркийн автомашин мөн шатсан байна. Галаас болж тус барилгын нэг давхрын тодорхой хэсэг нь мөн шатсан бөгөөд барилга дотор үйл ажиллагаа явуулж буй ажилчдыг бүгдийг нь гаргаж,  Онцгой байдлын албан хаагчид галыг унтраасан байна. 

Гал юунаас болж гарсан нь тодорхойгүй ч хогийн цэгт унтраагаагүй тамхины иш хаяснаас үүссэн байж болзошгүй гэнэ. Гал UBH оффиссын барилгын зогсоолын хэсэгт гарсан бөгөөд  гадна талын хэсэг нь бага зэрэг шатжээ. Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж галыг унтраасан бөгөөд яг одоо гал гарсан хэргийн газар ажиллаж байгаа аж. 

НЭМЭЛТ: 19.55 ЦАГ

Галын улмаас UBH барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан Bluefin ресторан өтгөн хар утаагаар дүүрчээ. Тус рестораны ажилтны хэлснээр “20-30 минутын өмнө гал гарсан. Барилгын ард машин шатсан. Хэдийгээр гал барилга руу ороогүй  ч манай ресторан руу утаа нь  агааржуулалтаар дамжаад ороод ирсэн”  гэв. Харин албаны хүмүүс шалгагдаж байна гэхээс өөр зүйл хэлсэнгүй.  Приус 20 маркийн автомашины арын хэсэг тэр чигтээ шатсан бөгөөд жолооч нь хараахан ирж амжаагүй байв. НОБГ галыг 19:10 минутад бүрэн унтраажээ.  Одоогийн байдлаар үзлэг шинжилгээ хийж байна. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй гэх мэдээллийг өглөө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж