Дэлхийн хамгийн тансаг галт тэрэг

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн тансаг галт тэрэг

Дэлхийн хамгийн тансаг галт тэрэг

Япон улс суман галт тэрэгний хурдаараа дэлхийд гайхагддаг. Тэгвэл тансаг зэрэглэлийн галт тэргээр хүртэл Япон тэргүүлж байна. Энэхүү унтлагын галт тэрэгний эрэлт Японд асар өндөр, хүртээмж бага байдаг тул зорчигчид нь тасалбарын төлөө сугалаанд оролцох ёстой байдаг гэнэ.

Японы өмнөд хэсэгт байрлах Кюүшү арал долоон мужаас бүрддэг тул галт тэрэгийг Долоон од хэмээн нэрлэжээ. 27.5 сая ам.долларын өртөгтэй, 28 хүний багтаамжтай галт тэрэг нь Кюүшү арлыг тойрон 2, 4 өдрийн аялалыг зорчигчдод санал болгодог аж.

Фукүока хотын хөл хөдөлгөөнтэй Хаката галт тэрэгний буудлаас хөдлөх Долоон од круз галт тэргэнд суусан зорчигч огт өөр ертөнцөд хөл тавьсан мэдрэмж төрүүлэхээр хийсэн гэж галт тэрэгний дизайнер 70 настай Эйжи Митоока ярьж байв. Учир нь галт тэрэгний дулаан уур амьсгал бүрдүүлсэн модон дотоод засал, гэрэлтүүлэг, тавилга, шаазан эдлэл гээд бүгдийг өрнө, дорны сонгодог хийцээр нэг бүрчлэн гараар урлан бүтээжээ. Япончууд хамгийн гайхалтай аялалыг Европ, Америк руу л хийнэ гэж боддог. Тэгвэл тэнд үзэж туулах сайхан мэдрэмжийг японд мэдрүүлэхийн тулд өрнийн соёлыг японы хэв маягт хослуулан бүтээхэд дизайнер нь анхаарчээ.

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж