Ц.Энгүүн авто машины түлхүүрээ гардан авчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Ц.Энгүүн авто машины түлхүүрээ гардан авчээ

Ц.Энгүүн авто машины түлхүүрээ гардан авчээ

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон “The Voice” шоуг “Монгол ТВ” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэсэн билээ. Таван сарын турш үзэгчдийг байлдан дагуулсан шоуны  ялагчаар Ц.Энгүүн тодорсон  юм. Тэрбээр өнөөдөр /2018.05.30/ шагналаа гардан авчээ. Тэрээр 2000 оролцогчоос шилдгээр тодорсноор “Universal Music Group”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох  “Монгол Контент” ХХК-ийн хамт олон 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрхийг бэлэглэж, “Nissan Qashqai” маркийн автомашины түлхүүрийг Монгол телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ гардуулан өглөө. 

Ц.Энгүүн нь хийл хөгжмийн ангид суралцдаг бөгөөд 17 настайгаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж буй авьяаслаг нэгэн юм. Дашрамд, Ц.Энгүүн шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулж Ука шүүгчийн багт орсон. Түүний эхний шатанд үзүүлсэн тус үзүүлбэр үзэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдын үзүүлбэрүүд дунд багтжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж