Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн
Энэ жилийн наадамд 2,9 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн баяр наадмын арга хэмжээнд хоёр тэрбум 981 сая төгрөг зарцуулахаар болжээ. Нийт төсөвлөсөн мөнгөний хоёр тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос гурван тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж үзээд энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад гурван тэрбум 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ жилийнх 60 орчим сая төгрөгөөр буурчээ.
Н. ГАНБАТ