Италийн ерөнхийлөгч Сергио Матарелла өнгөрөгч оны арван хоёрдугаар сард шинэ сонгуулийн хуулиар засгийн газар бүрдүүлэхээр парламентыг тараасан билээ. Ийнхүү гуравдугаар сард явагдсан сонгуулийн үр дүнгээр бий болсон популист засгийн газар дахин гацаанд орлоо. Ерөнхийлөгч С.Матарелла шинэ сонгуулийг энэ зун явуулахаар болж байна.
Италийн улс төрийн тодорхойгүй байдлаас үүдэн Мягмар гаригт /2018.05.29/ америк болон европын хувьцааны зах зээл уналтад орж, долларын эсрэг харьцах еврогийн ханш энэ оны хамгийн доод түвшинд хүрч буурлаа. Энэ нь евробүсийн тогтворгүй байдлыг хурцатгаж мэдэхээр байна. Евро мөнгөн тэмдэгтийн хэрэглээгээр гуравт орох том эдийн засагтай оронд бүрдэх шинэ засгийн газар европын холбооны хувь заяанд нөлөөлөх юм. Учир нь Италийг европын холбоонд нэгдэхийг буруушаасан үзэлтэй нам засгийн эрхэнд гарвал Итали улс евробүст үлдэх нь эргэлзээтэй болох аж.
Улс төрийн тогтворгүй байдал нэгэнт Италийн асуудал биш болж санхүүгийн зах зээлд дарамт үүсгэж болзошгүй байна. Ингэснээр АНУ-ийн тарифын хамгаалалтын бодлого, Ираны цөмийн тохиролцооны ирээдүй зэрэг олон улсын томоохон асуудлуудад сүүдэр нь тусах юм.
Ө.БАЯРЗУЛ
Эх сурвалж: DW