“Хэмнэл урлахуй” тоглолт удахгүй тайзнаа

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

“Хэмнэл урлахуй” тоглолт удахгүй тайзнаа

“Хэмнэл урлахуй” тоглолт удахгүй тайзнаа

Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, Засгийн газрын “Мөнгөн од” шагналтан Т.Содгэрэл уран бүтээлийн “Хэмнэл урлахуй” тоглолт “Корпорэйт конвеншн сентер”-т болно.

Энэхүү тоглолт нь Монгол Улсын язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа биелгээ  бүжгийг үндэсний болон орчин үеийг хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж бүжиглэн гайхалтай тоглолтыг хүргэхээр зорьж байна. Хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ  хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгөх давуу талтай.

Тоглолтоор олон шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирэхээс гадна тоглолтоор зорьж ирсэн үзэгчдэдээ барих бас нэгэн бэлэг бол “Ikebana” буюу цэцэг амилуулах урлагаар хичээллэдэг чөлөөт уран бүтээлч Г.Бурмаа Монголд анх удаа өөрийгөө танилцуулах юм байна. .

Ц.БАДАМХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж