Сэтгүүлч, зурагчдын төлөөлөл өнөөдөр /2018.05.30/ “Нэг сэтгэл-Нэг амь” хандивын аяныг эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. О.Даваа хэмээх гэх залуу чөмөгний яс хайлж, хорт хавдрын эцсийн шатандаа орж, хүнд өвчин тусчээ. Энэхүү өвчин Монголд их ховор тохиолддог төрлийн өвчин юм.
О.Даваагийн биеийн байдал хоёрдугаар сараас эхлэн зовиур мэдэрч бага багаар хөлөө нугалж чадахаа больсон байна. Ингэснээр энэ сард Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /ГССҮТ/-д анх өвчин нь хүнд үедээ орсныг мэджээ. Түүний хөлийг тайрахгүйгээр эмчлэх аргагүйгээ гэжээ. Харин түүний гэр бүл Солонгос улс руу хандахад тэд түүний хөлд мэс хүргэхгүйгээр эмчлэх боломжтой гэсэн байна. Тиймээс яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас сайхан сэтгэлд Монголынхоо ард түмнээс хандив хүсч байгаа аж. Эмчилгээнд шинжилгээ авахад 10 сая, хөлний эмчилгээнд 30000-40000 ам.доллар зарцуулагдах юм. Та бүхэн түүнд тусламжийн гараа цаг алдалгүй хүргээрэй.
Ц.БАДАМХАНД