Москва хотын гудамжны мод, бутыг тогтмол услах нь зуны улирлын гол ажлын нэг байдаг, зуны улиралд бид мод, бутыг долоо хоногтоо хэд хэдэн усалдаг” хэмээн Москва хотын Захиргааны Тохижилт үйлчилгээ хариуцсан орлогч захирагч Петр Бирюков сэтгүүлчдэд хэллээ.
“Зуны улиралд долоо хоногт хэд хэдэн удаа услах шаардлагатай байдаг. Гэхдээ мэдээж тухайн мод, бутны төрөл, нас, эрүүл эсэх, мөн цаг агаарын байдлыг харгалзаж услах ёстой. Тиймээс мэргэжлийн хүмүүс мод бутыг байнга эргэж тойрч хянаж, шалгаж байдаг. Нэг модыг 10-60 литр усаар усалдаг. Бороо ихтэй зун бол мэдээж цөөн усалдаг” гэж тэр хэллээ.
Хур тунадас багатай зун бол нэг модыг 40-60 литр усаар усалдаг ажээ. Ерөнхийдөө нэг кюадрат метр талбайд 30 литр ус шаардлагатай гэсэн багцааг баримталдаг байна.
Мод, бутыг шөнө усалдаг. Харуй бүрэнхийд чийг бага ууршдаг, тэгээд ч замын хөдөлгөөн сийрэг учраас усалгааны машин чөлөөтэй явах боломжтой байдаг хэмээн Бирюков хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ