ОХУ-ын эмнэлгүүдийн бараг тал хувь нь өвчний учир ажлаас чөлөөлөгдөх магадлагааг цахим хэлбэрээр олгож эхэлсэн хэмээн ОХУ-ын Нийгмийн даатгалын сангийн тэргүүн Татьяна Лотоцкая хэллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс магадлагааг цахимаар олгох боломжийг бүрдүүлж эхэлсэн юм. Нийгмийн даатгалын сангийн тооцоогоор ирэх он гэхэд арван магадлагаа тутмын нэг нь цахим болох ажээ.
“Цахим магадлагааг бүх эмнэлэг олгодог болох боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Мэдээж нөхцөл байдал эмнэлэг бүрд ижил биш. Гэлээ эмнэлгүүдийн тал хувь цахим магадлагааны сүлжээнд холбогдоод байна” хэмээн тэр хэлсэн байна.
Энэ оны тавдугаар сарын 28-ны байдлаар 1,3 сая магадлагааг цахимаар олгожээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ