“Өсвөрийн цэрэг”-үүдэд зориулсан 1550 зуны лагерь ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

“Өсвөрийн цэрэг”-үүдэд зориулсан 1550 зуны лагерь ажиллана

“Өсвөрийн цэрэг”-үүдэд зориулсан 1550 зуны лагерь ажиллана

Орос орон даяар өрнөж байгаа “Өсвөрийн цэрэг” хөдөлгөөнийхөнд зориулж  1550 зуны лагерийг ажиллуулна хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тус яамны дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хуралдаанд мэдээлэл хийхдээ хэллээ. Энэ хөдөлгөөнд 230 мянга гаруй залуус хамрагдаад байгаа юм.

“Залуу үеийг эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх “Өсвөрийн цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Оросын өнцөг булан бүрээс 230 мянган охид, хөвгүүд энэ хөдөлгөөнд нэгдэн, идэвхтэй оролцож байна” хэмээн сайд хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж