Хятадад агаараар хоол хүргэх үйлчилгээ нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Хятадад агаараар хоол хүргэх үйлчилгээ нэвтэрлээ

Хятадад агаараар хоол хүргэх үйлчилгээ нэвтэрлээ

Шанхай хотод байрладаг Ele.me компани 2009 онд байгуулагдсан бөгөөд онлайн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь дрон ашиглан агаараар хоол хүргэх үйлчилгээний зөвшөөрөл авсанаа өчигдөр /2018.05.29/ зарлалаа. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр захиалсан хоолийг ердөө 20 минутанд үйлчлүүлэгчийн хаалганд хүргэж өгөх боломжтой болох юм байна. Одоогоор хүргэлтийн систем нь Шанхай хотод нийт 17 агаарын маршрутаар хоол хүргэхээр туршигдаж байна.

Хүргэлтийн үйлчилгээний ажиллах горим нь эхлээд захиалгын ажилтан үйлчлүүлэгчийн захиалсан хоолыг дронд байрлуулан дроныг хөөргөнө. Дрон ниссээр аялалын төгсгөлд өөр нэг ажилтан нь дроноос уг захиалгыг хүлээж аван үйлчлүүлэгчийн хаалганд хүргэх гэнэ. Хүргэлтийн 70 хувийг дрон дангаараа гүйцэтгэх бөгөөд ойролцоогоор 50 км зам туулах боломжтой гэв.

Хүргэлтийн компани дроныг ашиглах нь хүний гар оролцсон ажиллагааг эрс бууруулж цаг хугацаа, зардал хэмнэнэ гэж үзэж байна. Мөн хоол хүргэлтийн салбарийн ирээдүйг шинэ түвшинд гаргасан үйлчилгээ болно гэдгийг онцолж байна.

Эх сурвалж: Сhina Daily

Ө.Баярзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж