Хоёр настай хүүхэд зодсон багшийг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Хоёр настай хүүхэд зодсон багшийг ажлаас нь халжээ

Хоёр настай хүүхэд зодсон багшийг ажлаас нь халжээ

Баянзүрх дүүрэгт байрлах Амила цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тодруулбал, тус цэцэрлэгийн багш Г.Анхтуяа нь 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр хоёр настай охиныг чирч, зодсон бөгөөд уг үйлдэл нь камерын бичлэгт үлдсэн аж. Энэ асуудлаар тус цэцэрлэгийн зөвлөл ёс зүйгүй багшийг ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагад хүргүүлжээ.

Мөн тус цэцэрлэгийн зөвлөл нийт эцэг эхчүүдээс уучлал хүсч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Цаашид Амила цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилээс камерын нэгдсэн хяналтын системд оруулж бүх салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж мониторинг хийгдэх болсныг мэдэгдье” гэжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж