Хоёр удирдагчдын энэхүү уулзалт нь Сингапурт болох Трамп-Ким нарын дээд хэмжээний түүхэн уулзалтын өмнө болж байгаа гэдгээрээ онцлог юм. Талууд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзалзуулах мөн баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг шаардах асуудлаар ижил байр суурьтай байгаа.
Мөн Токиогийн тал 1970-1980 онуудад Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар Пеньянтай өнөөг хүртэл шийдвэртэй алхамд хүрээгүй.
Тиймээс уг асуудлыг зургадугаар сарын 12-нд болох дээд хэмжээний уулзалтаар хөндөх саналыг Д.Трампад тавих юм.
Ерөнхий сайд Ш.Абе энэхүү айлчлалын дараа зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох “Их Долоо”-гийн уулзалтанд оролцохоор Канадыг зорих юм байна.
Ө.БАЯРЗУЛ
Эх сурвалж: Mai Nichi