Хүүхдийн баярыг тохиолдуулан Капитрон банкнаас хүүхэд багачууддаа зориулж, урамшуулал зарлалаа.
Хүүхдийн хадгаламжийн дансандаа 50,000 төгрөг нэмсэн эсвэл 50’000 төгрөгөөр шинээр данс нээлгэсэн тохиолдолд насны ангиллаас хамааран дараах урамшууллыг бэлэглэж байна.
- 10 хүртэл настай бол тухайн дансанд нь банкны зүгээс 5’000 төгрөгөөр нэмж урамшуулна;
- 10-с дээш настай бол хүссэн зургаа хэвлүүлэх боломжтой хүслийн фото картыг элсэлтийн хураамжгүй захиалан авах эрхийн бичиг бэлэглэнэ;
- Шинээр данс нээлгэж буй хүүхэд бүрт хадгаламжийн дэвтрийг ҮНЭГҮЙ олгож байна.
Мөн хадгаламжийн данс нээлгэсэн хүүхэд бүрийг амтат чихрээр дайлж байна. Урамшууллын хугацаа 2018.05.31-ийг дуустал үргэлжилнэ.
Та Хонгорхон үрдээ хадгаламжийн данс нээлгэж амжаагүй бол өөрт ойрхон байрлах Капитрон банкны салбар нэгж руу яараарай.
Хүүхдийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.capitronbank.mn/mn/personal/current-account/accumulating-savings/erkhii-mergen/erkhii-mergen хаягт хандах, эсвэл Капитрон банкны харилцагчийн лавлах 1800-2020 дугаарт хандан аваарай.