Трамп Мексикийн ерөнхийлөгчийг юу ч хийхгүй байна гэж шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Трамп Мексикийн ерөнхийлөгчийг юу ч хийхгүй байна гэж шүүмжлэв

Трамп Мексикийн ерөнхийлөгчийг юу ч хийхгүй байна гэж шүүмжлэв

АНУ руу нэвтэрч байгаа хууль бус цагаачдыг зогсооход Мексикийн талаас “ямар ч ажил хийхгүй байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн эрх баригчдыг буруутгажээ. Тэрээр өнгөрсөн онд ерөнхийлөгчийн компанит ажлынхаа  хүрээнд Мексикийн хилээр хана барина гэж байсан.  Трамп Нашвилл хотын захиргааны хурлын үеэр Мексикийн хилээр хана барих асуудлыг дахин ярьсан бөгөөд хууль бус цагаачдыг хилээр нэвтрүүлэхгүй байх арга зам гэжээ.

Трамп “Мексик хана босгох мөнгийг гаргах ёстой. Мексикийн, Гондурас гэх мэт бусад улс орнуудаас манай улсад хууль бусаар орж байгаа цагаачдыг зогсооход хэн нь ч юу ч хийхгүй байна” гэжээ. Мексикийн ерөнхийлөгч Энрик Пена Нието хариуд нь твитертээ “Үгүй, Хана барихад Мексик мөнгө төлөхгүй. Хэзээ ч төлөхгүй. Хүндэтгэсэн, Мексик улс”  гэж жиргэжээ.

Т. ЗАНДАНМЯДАГ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж