Засгийн газрын өнөөдөр /2018.05.30/-ийн хуралдаан дөнгөж сая өндөрлөжээ. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон юм.
Мөн түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргыг томилно гэсэн мэдээлэл гараад байсан ч томилоогүй байна. Одоогоор Ш.Солонгын оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа юм.
Т.НОМИН