Оросын ерөнхийлөгч Владимир Путиний үзлийг эсэргүүцэгч гэгддэг 41 настай Аркадий Бабченкогын амь насанд санаатайгаар халдсан нь магадгүй түүний мэргэжилтэй холбоотой гэж Украины цагдаагийн газар мэдэгдсэн байна. Киевийн цагдаагийн газрын ахлах байцаагч Андрей Крышенкогын хэлж байгаагаар сэтгүүлчийн үхэл захиалгат аллага гэжээ. Сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдсаар байгаа юм.
Гэрчүүдийн хэлснээр сэжигтэн 40-45 настай, буурал сахалтай, саравчтай малгайтай байсан гэх аман зургийг цагдаагийн газраас гаргасан байна. Тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 27-нд өөрийн фэйсбүүк дээрээ Оросоос явж байгаагаа мэдэгдэж байсан байна. Украины эрх баригчид Оросын тал сэтгүүлчийн амийг санаатайгаар хөнөөлгөлөө гэж дүгнэж байна. Харин ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр Украинд удаа дараа цуст аллагууд гарлаа. Хэргийг дорвитой шийдвэрлэж байгаа юм алга гэж мэдэгджээ. Оросын Чечений дайнд оролцож байсан Украин, Сири дэх Оросын засгийн газрын бодлогыг бүх л амьдралынхаа турш шүүмжилж ирсэн түүнийг гэртээ цусанд хутгалдчихсан байдалтай олсон ба шархаа дийлэлгүй нас барсан гэж эх сурвалжууд мэдээллэж байна.
Хамгийн сүүлд Бабченког ойролцоох дэлгүүрээс талх аваад гэр лүүгээ орох замд араас нь гэр лүү нь дагаж орон хэд хэдэн удаа буудсан байна. Хоёр жилийн өмнө ерөнхийлөгчийнхөө эсрэг байр суурьтай гэгдэх сэтгүүлч Павел Шеремет Украинд орогнож байх үедээ мөн бусдын гарт амиа алдаж байжээ.
Т. ЗАНДАНМЯДАГ
Эх сурвалж: Reuters