Зээлийн хүүг бууруулах төслийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах төслийг дэмжсэнгүй

Зээлийн хүүг бууруулах төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан бөгөөд энэ хуулийн төсөл нь зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн дөрвөн төрлөөр ялгавартай тогтоох зорилготой юм. Гэвч энэ хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна.

Мөн зээлийн үйл ажиллагаанд хязгаараас илүү гарсан хүү тогтоож мөнгө хүүлэхийг, зээл олгох, сунгах, бэлэн мөнгө гаргах зэрэгт шимтгэл хураамжууд тогтоож хэрэглэгчээс авах зэргийг хориглосон заалтууд, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалтууд туссан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж