Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр /2018.05.30/ санхүүгийн зах зээлд итгэх иргэдийн итгэлийн индексийг таницууллаа. Тус хорооны захиалгаар “NRCC” судалгааны байгууллага 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн улирал тутам иргэдийн дунд судалгааг тогтмол хийж эхэлжээ.
Санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төрийн зохицуулалтыг төлөвлөхөд шаардлагатай бодит мэдээллийг цуглуулах, нэгтгэн дүгнэх, бодлогын хэрэгжилтийн хугацаанд иргэдийн итгэл, зах зээлийн талаарх мэдлэг, зах зээлийн оролцоонд гарч буй өөрчлөлтийг тандах зорилгоор явуулж буй уг судалгааг санамсаргүй түүврийн аргаар улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулжээ. Судалгааг 2016 оны гурав, 2017 оны нэг, хоёр, 2018 оны нэгдүгээр улирлуудад буюу нийт дөрвөн улиралд тандан судалжээ. Хэвлэлийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, ‘NRCC’ судалгааны байгууллагын судлаач Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нар оролцож, мэдээлэл өглөө.
ОРЛОГО САЙТАЙ ИРГЭД САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ИТГЭХ ИТГЭЛ САЙН БАЙНА
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад харьцангүй тогтвортой байгааг судалгаа харуулжээ. Харин Хороо, банк бус санхүүгийн байгууллага болон даатгалын салбарт зарим өөрчлөлтүүд ажиглагдсан байна. Дөрвөн удаагийн судалгаагаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байдаг нь ажиглагджээ. Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байна гэж байна. Хөрөнгийн биржид итгэх иргэдийн итгэл сайжирсныг энэхүү судалгаагаар гарсан байна. Харин эрэгтэйчүүд хөрөнгийн биржид итгэх итгэл эмэгтэйчүүдийнхээс илүү байгаа аж.
ЗАЛУУЧУУД ЛОМБАРДААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ ИХ БАЙНА
Сайн дурын даатгалд хамрагдалт болон даатгалын талаарх мэдлэгийг бүлгээр харахад нас, орлого болон сууцны нөхцлөөс хамааран өөр өөр гарчээ. 35-аас дээш настай, орлого өндөртэй, орон сууцанд амьдардаг иргэд даатгалд хамрагдах нь сайн байгааг судалгааны үр дүн харуулсан байна.
Эрүүл мэндийн даатгалыг иргэдийн 46,5 хувь нь хамгийн хэрэгцээтэй гэж үзэж байгаа аж. Үүний дараа гэнэтийн осол, эмчилгээний даатгал (20 хувь)-ыг нэрлэжээ.
Жилийн өмнө судалгаанд оролцсон иргэдийн 33.2 хувь нь зээлийн үйлчилгээ авч байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар иргэдийн 44 хувь буюу бараг тал хувь нь зээлийн үйлчилгээг авчээ. Үүнд нийт иргэдийн 30.2 хувь нь арилжааны банкнаас, 10,5 хувь нь ломбарднаас, 9.4 хувь нь ББСБ-аас, 9,4 хувь нь иргэнээс авчээ.
Арилжааны банкнаас хөдөө амьдардаг, эмэгтэй болон 35-аас дээш насны хүмүүс илүү их зээл авдаг бол ломбардаар 35-аас доош насны залуучууд илүү их үйлчлүүлдэг байна.
МУИС-ийн судалгааны багийн дүнг танилцуулья: