Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь их дуулга болох Францын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн. Одоогоор тэмцээний нэгдүгээр шат өндөрлөж хоёрдугаар шатанд өрсөлдөх 64 теннисчдийн нэрс тодорч эхлээд байна. Шилдэг теннисчдээс хамгийн түрүүнд 2015 оны тус тэмцээний аварга Швейцарын С.Вавринка Испаний Г.Гарсиа Лопезтой таван үеийн турш тоглож 2-6, 6-3, 6-4, 7-6, 6-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Өрсөлдөөнтэй, хүнд тоглолт хийж Испани теннисчин С.Вавринкаг буулгаж авснаар хоёрдугаар шатанд шалгарсан.
Харин С.Вавринкагийн хувьд өвдөгний бэртлээс болж урьдны сайн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа бөгөөд энэ удаа мөн хангалттай сайн байсангүй. Энэ он гарсаар тэмцээн уралдаанд ч тун цөөн оролцож байгаа билээ.
Б.БЯМБАБАЯР