
Х.Цагаанбаатар эхний барилдаандаа Энэтхэгийн Манжеет Нандалыг, улмаар БНХАУ-ын Лью Ренванг, дараа нь Гүржийн бөх Дэвид Асумбани нарыг цэвэр буулган авсан юм. Харамсалтай нь, дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхөд торгуулиар юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээлээ.