Яамдууд хамтарч ажиллах болов

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Яамдууд хамтарч ажиллах болов

Салбарын яамдуудтай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчин хамгийн ихээр шаардагддаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон тухайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл хооронд харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Гэрээний дагуу талууд хүлээсэн үүргээ хэрэгжүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагаа хамтран тодорхойлж, сургалт зохион байгуулах, төгсөгчийг ажлын байртай болгоход  хүч, нөөцөө нэгтгэн уялдуулж илүү үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЭБЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар,  НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, БСШУЯ, Мэргэжлийн боловсрол сургалтын газрын дарга Б.Мишигжав, ХХААХҮЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга  С.Батболд, НХХЯ, Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангад нар гарын үсэг зурж, салбарын яамдын сайдууд байлцжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж