Богдхан ууланд түймэр гарах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Богдхан ууланд түймэр гарах нь ихэсчээ

Богдхан ууланд түймэр асч холбогдох албаныхан хүч хавсарч ажилласнаар түймрийг цурамд оруулжээ. Нийтдээ таван түймэр ассаныг унтраахаар Онцгой байдлын газар болон Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааны 34 хүн ажилласан байна. Мөн галын гурав, усны нэг машин ашиглаж дөнгөж сая галыг унтраалаа хэмээн захиргааныхан мэдэгдсэн юм. Одоо түймэр унтраахаар ууланд гарсан хүмүүс бууж ирэх гэж байгаа гэнэ.

Мөн Зайсангийн аманд гал гарсан тухай дуудлага Богдхан уулын ДЦГ-т ирсэн байна. Үүний мөрөөр байгаль хамгаалагчид Зайсангийн аманд очиж самналт хийж эхэлжээ. Богдхан уулын амуудад түймэр гарсан тухай дуудлага сүүлийн үед нэмэгдэж байгаа тул иргэдийг амарч зугаалахдаа ил задгай гал хаяхгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сэрэмжлүүлж байна.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж