App Store-оос Telegram-ийг хасахыг ОХУ-ын Хяналтын алба шаардав

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

App Store-оос Telegram-ийг хасахыг ОХУ-ын Хяналтын алба шаардав

App Store-оос Telegram-ийг хасахыг ОХУ-ын Хяналтын алба шаардав

ОХУ-ын Хяналтын алба Apple компанид хандан App Store-оос Telegram-ийг хасах шаардлагыг хүргүүлжээ. Энэ тухайгаа албан сайтаараа дамжуулан мэдээлжээ. Мөн Оросын хэрэглэгчдэд Telegram-ийн notification түгээхгүй байхыг мөн шаардсан байна.

ОХУ-ын Хяналтын байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-наас мессенжерийн Telegram үйлчилгээ рүү Оросоос хандах боломжгүй болгосон. Москва хотын Таганск дүүргийн шүүх Хяналтын байгууллагын Telegram-ийг блоклох хүсэлтийг хэлэлцээд ёсоор болгосон юм. Telegram нь өөрсдийн хэрэглэгчийн мэдээллийг тайлж унших түлхүүр үгийг ОХУ-ын холбогдох байгууллагад өгөхөөс татгалзсан нь ийнхүү хэрэг шүүхэд очиход хүргэжээ.

Шүүх хурлын үеэр Хяналтын байгууллагын төлөөлөгч мэдэгдэхдээ Telegram түлхүүр үгийг Оросын тусгай албаныханд өгөхөөс татгалзсан нь улс орны эрх ашигт аюул учруулж, террористуудад боломж олгож байна гэсэн юм. Харин Telegram хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломж өгөхгүй гэснийг шүүх үндэслэлгүй тайлбар гэж үзжээ. Telegram шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн, Amazon болон Google дэх хостингоор дамжуулан оросын хэрэглэгчдэдээ хүрсэн ч Хяналтын албаны зүгээс хэрэглэгчийн IP хаягуудыг блоколжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж