Мансууруулах бодисын хохирол Оросын ДНБ-ий 3,8%-д хүрч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодисын хохирол Оросын ДНБ-ий 3,8%-д хүрч байна

Мансууруулах бодисын хохирол Оросын ДНБ-ий 3,8%-д хүрч байна

“Трезвая Россия” хөдөлгөөнийхний тооцоогоор хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс эдийн засагт учирч байгаа хохирол нь 3,6 тэрбум рубль хүрч байгаа нь ДНБ-ий 3,8 хувь болж байгаа ажээ.

“Треквая Россия” хөдөлгөөнийхөн Орос даяар мансууруулах бодисын хэрэглээний судалгааг хийсэн бөгөөд дүнгээ өнгөрсөн Даваа гаригт /2018.05.28/ танилцуулсан нь энэ юм. Энэхүү судалгаагаар мансууруулах бодисыг Приморийн хязгаар, Еврейн Автономит улс, Сахалин мужид түлхүү хэрэглэж байгаа нь харагджээ. Харин Архангельс муж, Чукотскийн Автономит тойрог, Волгоград мужууд хамгийн бага хэрэглээтэй гэж дүн гарчээ.

Мансууруулах бодисын хэрэглээнд хяналт тавьж байгаа хууль хяналтын байгууллагынхан, эмнэлгийн байгууллага, гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь мансууруулах бодисонд донтсон гэр бүлийнхний өгсөн мэдээллийг шинжилж үзэхэд нэг донтогч сардаа дунджаар 200 мянган рублийн хохирлыг учруулж байна гэсэн тооцоо гарсан байна. Энэ жилдээ 2,4 сая рублеь гэсэн үг юм.

Орос даяар мансууруулах бодисонд донтсон таван сая хүн байгаа ажээ. Үүнээс гуравны нэг нь хүндэрсэн хэлбэртэй гэж үзвэл нийт эдийн засагт учирч байгаа хохирол нь 3,6 тэрбум рубль болж байгаа юм. Судалгааны дүнг 2017 оны тоо баримтад үндэслэн гаргасан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж