Жоомны сүү жирийн сүүнээс гурав дахин их тэжээлтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Жоомны сүү жирийн сүүнээс гурав дахин их тэжээлтэй

Жоомны сүү жирийн сүүнээс гурав дахин их тэжээлтэй

Өмнөд Африкийн нэгэн компани “Энтомилк” /шавьжнаас гаргаж авсан сүү/ буюу фермд олон саяар тэжээсэн шавьжнуудаас тусгай аргаар сүү гаргаж авдаг ферм бүтээгдэхүүнээ хоолны салбарт манлайлна гэж үзэн тэр ч бүү хэл худалдаанд гаргаад байгаа ажээ.  Тус фермийн захирал Гоурмет Грабб ‘Энтомилк нь өтгөн, тэжээллэг, лактозгүй, амттай, байгальд орчинд ээлтэй сүү гэдгээрээ бидний ирээдүйн сүүний сонголт яах аргагүй мөн’ гэж өөрийн вэбсайтдаа бичжээ.

Компанийн мэдээлснээр, Entomilk сүү нь  уургийн агууламж өндөртэй, төмөр, цайр, кальцаар баялаг, амино хүчлээр дүүрэн гэжээ.  Энтомилкийг Diploptera punctata гэх нэг төрлийн жоомноос гаргаж авдаг сүү бөгөөд олон нийтэд “Жоомны сүү” гэж танигдсаныхаа 2 жилийн дараа худалдаанд нэвтэрчээ.

Энэ төрлийн жоомнууд нь Хавай гэх мэт Номхон далайн арлууд хавиар  ихэвчлэн олддог нь өндөглөдөг цорын ганц жоом юм. Эдгээр жоомнууд өндгөндөө сүүгээ өгдөг ба энэ нь сүү нь уураг, өөх тос, чихрийн агууламж жирийн үнээний сүүнээс гурав дахин их байдаг ба маш их тэжээллэг байдаг талаар Энэтхэгийн судлаачид тайлбарлажээ. Сүүний шим тэжээл их ч худалдаанд гаргах эсэхэд эргэлзсэн хэвээр байгаа юм. Мөн энэ сүүг хэрэглэхэд аюулгүй эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

Т.ЗАНДАНМЯДАГ

Эх сурвалж: Xinhua

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж