FIBA 3×3 дэлхийн гран-при тэмцээн Азийн орнуудад ээлжлэн зохиогдож байгаа билээ. Хамгийн сүүлд БНХАУ-н Ченгду хотод дэлхийн гран-при тэмцээний цуврал тоглолт болж, шилдгүүдээ тодруулсан. Дараагийн тэмцээн Улаанбаатар хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Тэгвэл Улаанбаатар гран-при тэмцээнд оролцох олон улсын багийн төлөөлөл болсон эхний баг ирлээ. Өчигдөр ОХУ-ын Москвагийн баг тамирчид Монголд ирлээ. ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дарга Олег Ушакова тэргүүтэй багийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна.
“Улаанбаатар гран-при” тэмцээнд долоон улсын Үндэсний шигшээ баг оролцох юм. Мөн энэхүү тэмцээн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа онцлог болж байна.