Жүдо бөхийн 66 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Парисын дэлхийн аваргын татамид дөнгөж сая гурав дахь барилдаанаа хийж, Гүржийн бөх Дэвид Асумбаниг цэвэр яллаа. Барилдаан эхлээд удаагүй байхад торгуулиар юүко үнэлгээ авч, улмаар вазари үнэлгээ авсан тэрбээр өрсөлдөгчөө цэвэр буулган авлаа.
Х.Цагаанбаатар одоо дэд хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Чо Жун-хотой барилдана.